2020/03/28

Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Lyrics

Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics)
Бурхан бүх үндэстэн ястангууд,
бүх улс орон, мөн бүхий л салбарыг,
Бурханы дуу хоолойг сонсож,
ажил юуг нь харж,
хүний хувь заяаг анхаарахыг шаарддаг
Бурханыг хамгийн ариун ба хүндэт,
хамгийн дээд, хамаг бүхний шүтээн болгож,
бүхий л хүн төрөлхтнийг
Бурханы ивээл дор
амьдрахыг зөвшөөрдөг.
Абрахамын үр удам
Еховагийн амлалт дор амьдарч,
Бурханы бүтээл болсон Адам Ева хоёр
Эден цэцэрлэгт амьдарсны адилаар.
Бурханы ажил далайн хүчит давалгаа мэт,
хэн ч Түүний өлмийг хааж зогсоож чадахгүй
Түүний үгийг сонсож, дагасан төдийгөөр
Түүний мөрөөр замнаж, амлалтыг авна.
Түүнээс бусад нь устгалтай нүүр тулж,
хүртэх ёстой шийтгэлээ амсана.
Бурхан бүх үндэстэн ястангууд,
бүх улс орон, мөн бүхий л салбарыг:
Бурханы дуу хоолойг сонсож,
ажил юуг нь харж,
хүний хувь заяаг анхаарахыг шаарддаг.
Бүх хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулцгаая.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020/02/20

Сэтгэл хөдөлгөм Христийн магтан дуу “Гэмшил” (lyrics )


Сэтгэл хөдөлгөм Христийн магтан дуу “Гэмшил” (lyrics )
Эцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,
зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.
Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,
мөс чанарыг минь шаналгадаг.
Төөрөлдөхдөө би айн залбирна.
Гараа зүрхэндээ аван, гэмшинэ.
Та үнэхээр цайлган байтал
хуурамч хайраар би Таныг мэхэлжээ.
Муу ёрын сүнс минь харуусал гэдгийг мэдээгүй.
Нүгэл дунд айдасгүй амьдардаг.
Танд ямар санагдсаныг хайхардаггүй.
Таны нигүүлслийг л хүсдэг.
Би түгшиж, өөрийгөө өрөвдөхдөө
больж чаддаггүй юм, уучлаарай.
Өөрийгөө хуурна гэдэг нуухад бэрх.
Итгэмжит, зөвт гэдгийг тань мэдэлгүй,
гарах гарцаа би шаргуу хайсан.
Таны ажил дуусмагц хэн Таныг хориглож чадах вэ?
Санаа алдалт, харуусал л үлдэж хоцордог.
Нүгэл, завхралд амьдардаг.
Гэмшил зүрх сэтгэлд минь хурдаг.
Чин зүрхний үг надад хоргоддог.
Хэчнээн олиггүй байснаа би үзэн яддаг.
Гар хоосон би Таны үгтэй нүүр тулдаг.
Таныг харахаас дэндүү ичдэг. Өө...
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

2020/02/10

Өдөр тутмын Библийн уншлага: Эзэн Есүс Амралтын өдрийг сахиагүй нь бидэнд ямар анхааруулга өгдөг вэ?

Ли Чин, Хятад
Нэгэн өглөө эрт сүнслэг үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байхдаа би Библид ингэж бичээстэй байхыг харлаа:“Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв. Гэтэл Фарисайчууд үүнийг хараад Түүнд, ‘Хараач, Таны шавь нар амралтын өдөр хууль бус юм хийж байна’ гэлээ. Харин Тэр тэдэнд, … Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.” (Матай 12: 1-3、6-8) Энэхүү хэсгийг уншсаныхаа дараа би гүн бодолд автав: “Хуулийн эрин үед Ехова эгэл ардуудад Амралтын өдрийг сахихыг тушаасан. Амралтын өдрөөр эгэл ардууд бүх ажлаа зогсоодог байсан; тэр өдөр ажлаа зогсоохгүй бол нүгэл болох бөгөөд тэдэнтэй харьцах ёстой болдог байсан. Эзэн Есүс ажлаа явуулахаар ирэхдээ Амралтын өдрийг сахихаа больж, сайн мэдээг номлож, ажиллахаар шавь нараа дагуулан янз бүрийн газар луу явсан юм. Яагаад тэгсэн юм бэ? Эзэн Есүс үүнийг хийсэн нь бидэнд ямар анхааруулга өгдөг юм бэ?” Би үүнийг удаан хугацаанд тунгаан бодсон боловч мөн л ойлгосонгүй.
010-主耶稣山上讲道-ZB-20181108.jpg

2020/02/05

Сорилтыг давахад шаардлагатай “дархлаа” та нарт бий юу?

Нэгэн өдөр би нэг үлгэр харав. Нүхнээсээ гарч ирээд, хулгана урхидахын тулд хулганын хавханд хүмүүсийн албаар тавьсан үмх махыг олсон нэг хулганын талаар энэ үлгэр ерөнхийдөө өгүүлсэн байлаа. Тэр үмх маханд хүрвэл урхинд орж үхнэ гэдгээ хулгана мэдсэн тул урхидуулахгүй, бас үмх маханд яасан ч хүрэхгүй гэж гэж анхандаа боджээ. Гэвч махны үнэрийг аваад сорилтыг давж чадалгүй, өөрөө хүсээгүй ч урхинд аажмаар ойртсоор байлаа. Эцэстээ хулгана хорхойгоо дарж чадалгүй үмх махыг идэхээр очоод, урхинд орж үхжээ.

Энэ богино өгүүллэгийг уншсаны дараа бидэнд ямар санагддаг вэ? Хулганын тэнэгийг шоолохын хажуугаар тийм шунахай байсанд нь харамсдаггүй гэж үү? Бас магадгүй, хулганын сэтгэлийн тэнхээ арай их байсан бол урхидуулж, үхэхгүй байсан гэж бодно! Гэхдээ хүмүүсийн тавьсан урхийг давж чаддаггүй учраас хулгана амиа алддаг гэж хэн ер нь бодож үзсэн бэ? Өөрөөр хэлбэл, хулгана сорилтыг давах хүчгүй юм чинь үхэх тавилангаас яаж мултарч чадах юм бэ?

FS0JHK0A-20191229-A-08-4K-ZB-2.jpg

2020/01/31

Magtan duu 2019 MV “Хоёргүй сэтгэлээр Бурханыг магтаарай” дуу бүжиг (lyrics)

Magtan duu 2019 MV “Хоёргүй сэтгэлээр Бурханыг магтаарай” дуу бүжиг (lyrics)
Бид Бурханыг бодож, залбиран уншиж, нөхөрлөдөг,
бид бясалган тунгааж, Бурханыг эрэн хайдаг.
Бурханы үгэнд амьдарч, хайр татам байдлыг нь хардаг.
Үнэн биднийг чөлөөлж, бид Бурханы жинхэнэ хайрыг амсдаг.
Чуулганы амьдрал гайхалтай, магтаал олон төрөлтэй.
Бид Бурханыг магтан дуулж, бүжиглэхгүй байх аргагүй.
Магтаалд маань ямар ч дүрэм, хязгаарлалт үгүй.
Жинхэнэ магтаал биднийг үргэлж баяр хөөртэй болгодог.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.
Бид үнэнийг нөхөрлөж, Ариун Сүнсний ажлыг олж авч,
туршлагаа хуваалцахад амь маань өсдөг.
Бид бүгд Бурханы хаанчлалын хүмүүс,
бүгдэд нь Түүнийг хайрладаг үнэн зүрх бий.
Бид нэг сэтгэл зүрхээр үүргээ биелүүлж,
Бурханы ерөөл, удирдлагыг хардаг.
Шүүлт биднийг цэвэрлэж, бид Бурхан зөвт гэдгийг хардаг.
Өөрсдийн завхралыг хаяад бид шинэчлэгдсэн.
Бид үнэнч хүмүүсийн дүр төрхийг амьдран харуулдаг.
Бурханыг сүнсээр, үнэнээр шүтэн мөргөх нь хаанчлалын амьдрал билээ.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.
Ах, эгч, дүү нар минь цуглараарай, 
бид маш олон өсөлт, уналтыг тууллаа.
Төр засгийн дарангуйлал маш хорсолтой,
хавчлага, бэрхшээлийг бид туулсан.
Юу ч бидний шийдвэрийг ганхуулаагүй.
Энэ бол Бурханы үг биднийг чиглүүлснийх.
Биднийг аврахын төлөө Бурханы төлсөн
уйгагүй төлөөсийг хэмжих аргагүй.
Бурхан бидний дунд амьдарч, үргэлж залж чиглүүлдэг.
Энэ сайхан цаг үе, амьдрал үнэхээр нандин билээ.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.
Бурханы өмнөх амьдрал жинхэнэ аз жаргал авчирдаг.
Бид Бурханыг мөнхөд хайрлан дуулгавартай дагана.
Бурханы авралын агуу байдлыг хараад
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг,
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг,
бид Бурханыг хоёргүй сэтгэлээр магтдаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

2020/01/20

Католик шашин: Би Эзэний эргэн ирэлтийг угтсан

“Эзэнтэй уулзах нь бүх итгэгчийн хамгийн агуу итгэл найдвар билээ. Эзэний нигүүлслээр би Эзэний эргэн ирэлтийг угтан авсан ба Түүнд талархах талархлаар дүүрэн байна…” Шөнө болж, сарны саруулхан гэрэл цонхоор өрөөнд тусна. Чийдэнгийнхээ бүдэгхэн гэрэлд Эми Эзэний эргэн ирэлтийг угтсан тухай туршлагаа шалавхан бичиж байгаа юм. Өөрийг нь гэх Бурханы хайр болон авралыг бодоод Эми босож, цонх руу аажуухнаар дөхөн очоод тэргэл сарыг ширтэн, өнгөрснөө санагалзлаа…

Чуулганы эзгүйрэл, сул тал ба төөрөгдөл
Америкийн Нэгдсэн Улсад ажиллахаар ирснийхээ дараа л Эми Эзэнд итгэдэг болсон юм. Итгэдэг болсныхоо дараах эхний хэдэн жилд ажлаасаа болж хэчнээн ядарсан ч гэлээ ням гараг бүр цуглаанд заавал явж, тахилчдын номлолыг чин сэтгэлээсээ сонсдог байлаа. Эми Эзэний хайрыг зүрх сэтгэлдээ мэдрэн, чуулганы найзууд нь яг л нэг гэр бүлийнхэн шиг бие биедээ тусалж, дэмждэг байв. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, номлолууд нь улиг болсон үгээр дүүрэн, ахин дахин давтагдсан, ямар ч шинэ гэрэлтүүлэлтгүй нэгэн хэвийн библийн мэдлэг болон теологи байхыг Эми аажмаар олж мэджээ. Тэрээр хэдэн жилийн турш Католик шашинтай байсан бөгөөд шашны зарим нэг дүрэм, зан үйлийг баримтлахаас бусдаар Эзэний хүсэл юу болох, Түүний үгийг хэрхэн дагах талаар ямар ч ойлголтгүй байлаа. Мөн сүнслэг амьдралдаа ямар ч тэжээл хүлээн авч байсангүй. Тахилчийн хүндэлж, ярилцахыг хүсдэг хүмүүс нь хамгийн их мөнгө хандивласан юм уу байр суурьтай хүмүүс л байдаг гэдгийг олж мэдсэн учраас ойлгохгүй зүйл гарвал тахилчтай зөвлөлдөж зүрхэлдэггүй байжээ. Тахилчид Эми шиг жирийн сүсэгтнүүдэд ямар ч анхаарал тавьдаггүй, асуултад нь бүр ч хариулдаггүй байв. Үнэндээ нэг тахилч ахмад сүсэгтэнтэй санал зөрөлдсөнөөсөө үүдэн маргаж, тэр ч бүү хэл бусад сүсэгтнүүдийн өмнө түүнийг загнасан явдалд Эми бүр ч их урам хугарлаа. Тэр үеэс эхлээд өнөөх хүн чуулганд явахаа больжээ. Тахилчид гаднаа сүсэгтэй харагдаж, сүнслэг зарчмын талаар үргэлж ярьж, мөн даруу, тэвчээртэй бай, Эзэний замыг дага гэж бусдад дандаа зааж сургадаг хэрнээ бодит амьдрал дээр гаргадаг үйлдэл нь шал өөр байдгийг Эми харсан юм. Тэд тун хоёр нүүртэй байв. Чуулган яг л дэлхий ертөнцтэй адил болохыг Эми бас олж мэджээ—сүсэгтнүүдийн хоорондох харилцаа өөрсдийн ашиг сонирхолд үндэслэж байв. Бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, бизнес хийхдээ өөрсдийн холбоо сүлбээг ашиглах болохоор үнэхээр идэвх санаачилгатай боловч бусад үед бие биеэсээ ер нь сэрэмжилж, үнэхээр хүйтэн хөндий байцгаана. Эми өчүүхэн төдий ч хайр мэдэрч чадсангүй. Чуулганы хууль бус талуудыг улам их харсан нь Эмигийн анхны урам зориг дээр хүйтэн ус цацсан бөгөөд аажмаар урам зориг нь хөржээ.

2020/01/15

Magtan duu 2019 MV “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” solongos duu (Lyrics)


Magtan duu 2019 MV “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” solongos duu (Lyrics)
1
Бурханы Адамд тушаал өгч байгаа Библи дээрх зураглал
сэтгэл хөдлөм халуун дулаанаар дүрслэгдсэн байдаг.
Энд зөвхөн Бурхан хүн хоёр гардаг ч 
тэдний хоорондын харилцаа нь үнэхээр ойр дотно байдагт
бид гайхаж биширч эхэлдэг.
2
Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн,
гэнэн, цэвэр ариун хүн жаргалтайгаар
Бурханы хараан дор амьдарч,
Бурхан түүнд санаа тавин 
хүн Түүний жигүүр дор ивээгддэг.
Хүний хэлж, хийж буй бүх зүйл нь
Бурхантай салашгүй нягт холбоотой байдаг.

Христийн магтан дуу “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Lyrics

Христийн  магтан дуу  “Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” (Lyrics) Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий...